Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, дасгалжуулагч М.Бундмаа нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа

0

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг хүлээн авч баяр хүргэн, Скайтел, Имарт болон Баттүшиг Цэлмүүн сангаас 100 сая төгрөгөөр урамшууллаа.

Мөн Скайтел компаниас “алтан” дугаарыг “Лос Анжелес-2028” зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрх олгов.

Сануулахад, Б.Баасанхүү нь “Парис-2024” зуны олимпын наадмын 2 дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд финалд шалгарч, улмаар мөнгөн медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *