Ц.Раднаа гуай мастеруудын дэлхийн аваргаас хос алтан медаль хүртлээ
Өдгөө 90 насыг зооглосон Ц.Раднаа Швед улсын Готенбург хотод болж буй 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хоёр алтан медаль хүртлээ.
Түүний хувьд 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болсон билээ.
Тэрээр Ази тивийн хэмжээний хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болоод буй. Өндөр настай хэдий ч спортоор тогтмол хичээллэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, хүүхэд залууст үлгэр дуурайл болж буй Ц.Раднай гуай энэ удаа ч гэсэн бахархам амжилт гаргаад байна.