Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Монгол Улсын Үндсэн хууль“ сэдвээр контент бэлтгэнэ
Боловсрол шинжлэх ухааны сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээр мэдээлэл өгөх үеэрээ,
“Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн мэндчилгээ, цахим контентыг бэлтгэдэг. Тэгвэл энэ жил “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр контентоо бэлдэнэ. Үүнийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд боломжит хувилбараар нээлттэй хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулна” гэсэн юм.