ХУД-т 640 хүүхдийн сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна

0

2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг шалтгаан болсон. Мөн сургууль, цэцэрлэгийн барилга орчимд өндөр хүчдэлийн шон таарсан. Үүнийг шилжүүлэх боломжгүйг холбогдох байгууллагаас мэдээлсэн” гэлээ.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, үүсээд буй асуудлыг шийдэн тус сургуулийг ирэх аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн сургуулийн сагсан бөмбөгийн талбай барих хэсэгт өндөр хүчдэлийн шон байгаа учраас зураг төсөл нэмэлтээр хийж, хамгаалалтын бүрээс хийхээр болсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *