Бохирын усаа борооны ус зайлуулах хоолой руу шахсан “Таван богд Тоёота”ХХК-ийн зөрчлийг арилгуулжээ

0

ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу
шахсан зөрчлийг арилгууллаа.

Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т
Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах
шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага,
мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох
албаныхан шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-
ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын
борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ.
Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын
холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж
зөрчлийг арилгуулан, холболтыг салгалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *