0-8 сартай хүүхдийг УЛААНБУРХАН өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

0

Вакцинд хамрагдах нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдийг улаанбурхан өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг хүүхдэд 9 сартайгаас эхэлж хийдэг (хоёр дахь вакцин нь 2 настай).

Хэрвээ ээж нь улаанбурхан өвчнөөр өвчилсөн эсвэл вакцин хийлгэсэн бол түүний биед улаанбурханы эсрэг эсрэгбиетүүд байгаа ба үүнийг хүүхэд эхийн сүүгээр дамжин хүлээн авдаг. Энэ дархлаа нь эхний 6 сард хүүхдийг хамгаалах дархлаа болно. Тиймээс та хүүхдээ ойр ойрхон сайн хөхүүлэх нь чухал.

Харин эх нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, вакцин хийлгээгүй бол хүүхэд харамсалтай нь хамгаалалт авахгүй. Тиймээс хүүхэд асрах нь маш чухал:

Хүүхэдтэйгээ гэртээ байх

Нэмэлт харилцаа холбоог хязгаарлах

Хүн ихтэй газар явахаас зайлсхий

Цэвэр агаарт агаарлах

Өрөө, тасалгааны агаарыг 2 цаг тутамд сэлгэх

Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

Гараа савандаж, сайтар угааж байх

Хэрвээ эцэг эх, хамт амьдарч буй гэр бүлийн хүмүүс улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, вакцин хийгээгүй бол харъяа эрүүл мэндийн байгууллагад очиж вакцинд хамрагдана уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *