“Марс Ви” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оноос хойш ажиллаж байна

0

Сансрын технологийн шинжлэх ухааны туршилт, судалгаа, хөгжүүлэлтээр дамжуулан дэлхийд Монгол Улсын үнэ цэнийг өсгөх боломжийг олгож буй “Марс Ви” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 2022 оноос хойш Монгол Улсын Шадар сайдын хувьд миний бие ахлан ажиллаж байна.

Хоёр жилийн өмнө цаасан дээр л байсан төслийн тооцоолол, судалгаа, туршилтын ажлууд маань өнгөрсөн хугацаанд алхам алхмаар бодит ажил хэрэг болсоор өдгөө сансрын технологи, шинжлэх ухаанд сонирхолтой олон монгол залуусын итгэл сэтгэлийн гал, урам зоригийг бадраах маш том сэдэл, хөшүүрэг болж чаджээ. Манай залуусын дундаас Колумбын их сургуульд суралцах урилга хүлээн авсан нэгэн ч байна.

2024-2028 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухаан, сансрын технологи, цахим хөгжил, инновацыг чухалчилж авч үзэж байгаа бөгөөд “Марс Ви” төсөл нь сэргээгдэх эрчим хүчний төслүүд, агаар, орчны бохирдлыг бууруулах,

Говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн нөхөн сэргээлт, цэвэр усны асуудал, байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээний олон салбарын уулзвар дээрх томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь юм.

Шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдсантай холбоотой ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, холбогдох яамд, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг болон ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач, оюутан залуус, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөллүүдийн оролцоотойгоор ирэх 4 жилийн зорилго зорилтоо ахиулан хэрэгжүүлэх үйл хэрэг биднийг хүлээж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *