Аргаль хонинд зориулж хөв цөөрөм байгууллаа

0

Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулав.

Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэ хөвийг байгуулжээ. Хамгаалалтын захирагаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байхаар төлөвлөснийг БОУАӨЯ мэдээллээ.

Уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргалийн тоо толгой өнгөрсөн оны байдлаар 4024 болсныг бид мэдээлж байсан билээ. Увс, Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хилллэдэг бүс нутагт  тоо толгой нь тогтвортой өсөж байгаа.

Аргаль нь Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт нь 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *