Олон улсын иргэний хамгаалалтын гишүүн орнуудын аврагчдын сургалт, семинарт хамрагдлаа

0

Олон Улсын иргэний хамгаалалтын байгууллагын гишүүн орнуудын аврагчдын олон улсын сургалт, семинарт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ хамрагдлаа.

Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан тус сургалтад Орос, Казахстан, Малайз, Монгол, Йордан, Египет, Саудын Араб зэрэг улсын аврагчид хамрагдсан байна.

Сургалтыг Киргиз улсын Онцгой байдлын яамны аврах ажиллагааны зааварлагчид удирдан зохион байгуулсан бөгөөд аврагчид өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, уулын ослын үед шуурхай ажиллах бэлэн байдлаа хангах дадлага, сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *