БНСУ-д 100 сая вон залилсан хэргээр 24 настай монгол эмэгтэйг баривчилжээ
Энэ сарын 4-ний өдөр БНСУ-ын Инчоны цагаачлалын албанаас хуурамч бичиг баримт бүрдүүлж, их хэмжээний мөнгө залилсан бүлэг хүмүүсийг баривчилсан байна.
Тодруулбал, Монгол зуучлагч 24 настай эмэгтэй А , Солонгос улсын иргэн 32 настай эмэгтэй Б нарыг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр баривчилжээ.
Тэднийг БНСУ-ын хилээр орж ирсэн 88 монгол иргэний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгснийхөө хариуд нэг хүнээс 1,2 сая орчим вон авдаг байсан гэж тус улсын хэвлэлд мэдээлж байна.
Нийт хохирлын хэмжээг одоогоор 100 сая вон гэж тооцоолсон байна.