ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН: Иргэдэд хүүгүй олгох 1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг “Энт кредит“ ББСБ-ын аппликейшний зээл олгох хэлбэрээр ашиглажээ

0

2024 оны УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан асуудлуудын дунд 2023 оны төсвийн гүйцэтгэл багтсан билээ. Аудитын дүгнэлтээр багагүй зөрчлүүд илэрсэн байдаг. Иймд бид тухайн зөрчлүүдийн мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэж байгаа юм. Бид өмнө нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын мөнгөн хөрөнгөд илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. ЭНД дарж уншина уу.

Харин энэ удаа Засгийн газрын тусгай сангуудад хийсэн аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг онцлон хүргэж байна. Засгийн газрын 22 сангаас 20-ийнх нь санхүүгийн тайланд аудит хийжээ. Тайлант хугацаанд 2-ынх нь үйл ажиллагаа эхлээгүй байсан тул аудит хийгээгүй аж.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: “ЭНТ КРЕДИТ” АППЛИКЕЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 0.04 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН

  • Анод банкны дамжуулан зээлдүүлэх гэрээний 0.8 тэрбум, Капитал банкны 3.9 тэрбум, Оёдлын нэгдсэн холбооны 13.4 тэрбум төгрөгийн авлага барагдуулах асуудлыг шийдвэрлээгүй. Харьяа 14 байгууллага 5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагын үлдэгдэлтэй, өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг 20.8 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй.
  • Иргэдэд хүүгүй олгох 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг “Энт кредит” ББСБ-тай гэрээ байгуулж, аппликейшний зээл олгох хэлбэрээр ашиглаж, үйлчилгээний зардалд 0.04 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан
  • Сангийн санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэрээс 2014-2022 онд төв, орон нутагт 3 жилийн хугацаатай, хүүгүй олгосон зээлийн эргэн төлөлтөөс 6538 зээлдэгчтэй холбоотой 15.5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлтэй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй.

-Боловсролын зээлийн сан: 11.7 ТЭРУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВСАН 147 ЗЭЭЛДЭГЧТЭЙ ХОЛБОО ТОГТООГООГҮЙ

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг авсан 486 суралцагчийн 20 тэрбум төгрөг, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг авсан 100 оюутны 5.5 тэрбум төгрөг, Засгийн газар хоорондын гэрээгээр гадаадад суралцагчид олгох тэтгэлэг авсан 149 суралцагчийн 3.4 тэрбум төгрөгийн тэтгэлгийн гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй байхад зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн.
  • Өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцсан нийт 462 суралцагчийн 43.1 тэрбум төгрөгийн зээлийн, 159 суралцагчийн 10 тэрбум төгрөгийн хүүгийн авлагын, дэлхийн шилдэг их сургуульд суралцсан 164 харилцагчийн 66.8 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, найдваргүй болох эрсдэлтэй
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 11.7 тэрум төгрөгийн санхүүжилт авсан 147 зээлдэгчтэй холбоо тогтоогоогүй, зээлийн эргэн төлөлтийн график байгуулаагүй

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: 347 ЗЭЭЛДЭГЧЭЭС АВАХ АВЛАГА “МУУ ЗЭЭЛ”-ИЙН АНГИЛАЛД БҮРТГЭЛТЭЙ

  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар баталсан 14.4 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх эх үүсвэрийг төвлөрүүлээгүй
  • Сангаас олгосон шууд зээлийн 58 хувь буюу 99.4 тэрбум төгрөгийн 347 зээлдэгчээс авах авлага “муу зээл”-ийн ангилалд бүртгэлтэй, 53 зээлдэгчийн 5.4 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдлийг жилийн эцэст баталгаажуулаагүй
  • Идэвхтэй зээлдэгчийн үлдэгдлийг FISCUS тооцооллын программд хаасан боловч санхүүгийн динамик програмд үлдэгдэлтэй, хаагдаагүй 134 зээлдэгчийн нийт 0.1 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна.

Бусад сан: НИЙТ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙГ ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙГЭЭР БАЙРШУУЛСАН БАЙНА

Ирээдүй өв сангийн хөрөнгөөс Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн дансанд 2023 оны 12-р сарын 28-ны өдөр 617.5 тэрбум төгрөг, 200 сая ам.доллар буюу 682.5 тэрбум төгрөг, нийт 1.3 их наяд төгрөгийн хадгаламжийг гэрээ байгуулахгүйгээр байршуулсан байна.

Эх сурвалж:Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *