Төсвийн мөнгө уйлдаггүйн тод жишээ: Л.Энх-Амгалан “хууль танилцуулах“ нэг өдрийн хуралд 550 сая төгрөг зарцуулжээ
Өнгөрсөн хоёр жилд сонгуулийн жил ойртож буй гээд иргэдийн татвараар боссон мөнгийг төсвийн мөнгө нэрээр хэтэрхий үрэлгэн байдлаар зарцуулах, болсон болоогүй хурал, уулзалт зохион байгуулах арга хэмжээ нэмэгдсэн.
Тэгвэл үүний тод жишээ бол, өнгөрсөн онд Л.Энх-Амгалан БШУ-ны сайд байхдаа ” Боловсролын шинэ сэргэлт“ нэртэй хууль танилцуулах нэг өдрийн арга хэмжээ зохион байгуулж, 550 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргажээ.
Энэ мэт ер нь төсвийн мөнгийг нүдээ олсон зүйлд зарцуулж чаддаг уу? гэдэг тун эргэлзээтэй. Төсвийн байгууллагууд хурал нэртэй их мөнгийг урсгадаг хэмээн олон нийт шүүмжилдэг. Арга ч үгүй биз ээ, “нэг удаагийн хурал” зохион байгуулахад хагас тэрбум төгрөг зарцуулж байгаа юм чинь.
Эх сурвалж: Arslan.mn