ШӨХТГ-ын дарга асан О.Магнай,Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ

0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын
дарга асан О. Магнай, Нийслэлийн газрын албаны
дарга асан Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг
маргааш Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын
гомдлын хурлаар авч хэлэлцэхээр болжээ.
О.Магнай нь Ливан Улсын иргэн Мохамад Зухуэр
Итаны дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө буюу Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг
дэвсгэрт 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний
зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь
өмчлөх эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын
дөрвөн ажилтны тусламжтайгаар 724 сая төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн компанидаа
шилжүүлж авсан тухай мэдээлэл 2020 онд цацагдаж
байв.
Үүнтэй холбоотойгоор хохирогч А.Оюун-Эрдэнийн
гомдлоор АТГ-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт
ажиллаж байсан Г.И нарын дөрвөн хүнийг шалгаж
эхэлсэн байдаг бөгөөд О.Магнай нарын албан
тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа
урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий
болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11
хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр
зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа
урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /
Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тодруулбал, О.Магнай нь ШОХТГ-ын дарга байхдаа
Э. Болорчулуунд нөлөөлж, ээжийнхээ эзэмшлийн компанид Баянзүрх дүүргийн | хорооны
нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай
эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран
оролцсон гэж яллагдагчаар татагдсан бөгөөд түүний
хоёр хэргийг нэгтгэсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2024 оны 01 дугээр сарын 12-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн
хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05
дугаар сарын 15-ны өдрийн 564 дүгээр магадлалтай,
Э.Болорчулуун, О. Магнай, Ц. Шижир, Ц. Алтанцэцэг,
Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Г.Идэрчулуун, Б. Цогжаргал,
Б.Батцэрэн, Б.Бямбацогт, Х. Саруул нарт холбогдох уг
хэргийг шүүгдэгч Г.Идэрчулууны өмгөөлөгч
Я.Баярсайхан, Ж. Гантулга, шүүгдэгч Ш.Ядамдоржийн
өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Болорчулууны
өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ц.Шижир, шүүгдэгч. Магнайгийн өмгөөлөгч Т.Баясгалан нарын гаргасан
гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *