Орон нутгийн сонгуулийн талаар мэдвэл зохих бүх зүйл

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль
эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнгөрсөн сарын
27-ноос эхэлж, долоо хоног үргэлжлээд дууссан бол
нэр дэвшигчдийн материал энэ сарын 5-нд СЕХ-нд
хүргэгдсэн. Яг одоо Сонгуулийн Ерөнхий хороо нэр
дэвшигчдийн материалтай танилцах үйл явц
үргэлжилж байгаа бөгөөд бүртгэх эсэхийг маргааш
шийдэх юм.
Бид та бүхэндээ Орон нутгийн сонгуулийн үйл
ажиллагаа хэрхэн өрнөх талаар мэдээлэл бэлтгэн
хүргэж байна.
Үүнтэй холбоотойгоор 2024 оны аравдугаар сарын
11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт
Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.
Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг
хугацааны хуваарийг хүргэж байна.
2024.09.12

-Бүртгэх эсэх шийдвэр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн
31.9-д Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт
бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор
бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана
гэсэн байдаг. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх
шийдвэрийг материал х8лээн авснаас хойш
/2024.09.05/ долоо хоногт шийдэх учир 2024 оны есдүгээр сарын 12-нд шийдвар гарна.

-Дахин буртгүүлэх хүсэлт гаргах
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн
32.2-д “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан
тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй
хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр
дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт
бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд
ирүүлж болно” гэсэн нь бий. Тиймээс санал авах
өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилган дахин бүртгүүлэх хүсэлтээ ирүүлэх боломжтой.
-Нөхөн нэр дэвшүүлэх
Аймаг, нийслэл, сум, дуургийн иргэдийн
телеелегидийн хурын сонгуулийн тухай хуулийн 33-д
“33.1 Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр
дэвшүүлж болно
33.1.1.нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан;
33.1.2 нэр дэвшигч нас барсан;
33.1.3.нэр дэвшигч шүүхээс ял шийтгүүлэх
33.2. Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр
дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч,
энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх
эсэх асуудлыг шийдверлэнэ” гэсний дагуу нөхөн нэр
дэвшүүлж болно.
2024.09.26-ны дотор-Нэр дэвшигчийн үнэмлэх
олгох
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн
31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр
гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас
доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд
мэдээлнэ гэж заасан. Тиймээс нэр дэвшигчид
хамгийн цаад талдаа 2024 оны есдүгээр сарын 26
гэхэд үнэмлэхээ гардаж, нийтэд тодорхой болох юм.
2024.09.26-Сурталчилгаа эхлэх
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн
38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид
үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс
24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасан.
Тиймээс нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөс эхлэн
сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой.
2024.10.09-ныг дуустал-Сурталчилгаа зогсох

2024.10.11-Санал авах өдөр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн
61.1-д “Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар
санал авах өдрийн 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна” гэж заасан. Энэ дагуу сонгогчдын саналыг 2024 оны аравдугаар сарын 11 –
ний 07:00-20:00 цаг хүртэл санал авах байранд авна.

2024.10.18-ны дотор- Дүн өргөн барих
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн
73.4-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн
дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай
шийдвэрииг сонгууль дууссанаас хойш долоо
хоногийн дотор тухайн шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.
Тиймээс сонгуулийн дүн гарсан 2024.10.11 -нээс
хойш долоо хоногийн дотор ИТХ-д өргөн мэдүүлнэ
гэсний дагуу 2024 оны аравдугаар сарын 18-ны дотор дүнгээ өргөн барих ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *