LG Electronics-ийн Олон улсын баг хамт олон Нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар Монгол Улсад дахин ирээд байна

0

LG Electronics (цаашид “LG” гэх) нь нийгэмд үзүүлэх нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад дахин ирээд буйг мэдэгдэхэд таатай байна. Уг хөтөлбөр нь нийслэлийн БЗД-ийн ерөнхий боловсролын 79-р сургуулийн  сургалтын арга барилд шинэ технологи нэвтрүүлэх тав тухтай сургалтын орчныг бий болгох зорилготой бөгөөд хөтөлбөрөөр дамжуулан LG компанийн философи болох сорилт бэрхшээлийг үл харгалзан бүхнийг өөдрөгөөр даван туулах, аливаад тууштай байхыг сурагчдад хүргэхийг зорьж байна.

undefined

LG-ийн Солонгос улсын 37 сайн дурын ажилтнууд, Казакстан болон Монгол улс дахь төлөөлөгчийн газар мөн албан ёсны түнш компаниудын төлөөлөлөөс бүрдэх баг бүрэлдэхүүн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.

undefined
undefined
undefined

Боловсролын системд дижитал сургууль бий болгох зорилгын хүрээнд LG Electronics-ийн зүгээс интерактив дижитал самбар сургуульд хандивлалаа. Тус самбар нь суралцах явцыг илүү сонирхолтой, хамтын оролцоотой, бүтээлч сэтгэлгээтэй оролцох боломжийг олгодог.

undefined

 LG Electronics-ийн Төв Азийн ерөнхийлөгч ноён Ким болон холбогдох албаны хүмүүс уг арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч биечлэн оролцож байна. Ерөнхийлөгч ноён Ким “LG Electronics-ийн хувьд бид инновацын хүч чадал, практик оролцоонд итгэдэг. Монгол Улсад дахин ирж байгаа нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх мөн урт хугацааны эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьж байна. Бид нийгмийн сайн сайхан, ирээдүйн төлөө дахин нэг удаа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэлээ.

undefined

Тус компани нь Монгол болон бусад улс орнуудад хийж хэрэгжүүлсэн ажлаараа өөдрөг үзэл, тууштай байдал гэсэн өөрийн философийг тусгаж, иргэдэд эерэг хандлага ирээдүйд илгэх илгэлийг бий болгохыг зорьдог.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *