Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
2.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
3.сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
4.тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
5.тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хувьцаа эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
6.тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
7.өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
8.тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
9.тухайн салбарын төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
Бүрдүүлэх материал:
4.1.1.төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
2.боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
3.мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
4.иргэний үнэмлэхийн хуулбар;
5.ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
6.цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
7.урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
8.өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
9.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
10.банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа
11.компангийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас;
12.компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цаг хүртэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, 17100, Наадамчдын гудамж 1200, Арцатын ам хаягт)-ын 802 тоот өрөөнд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны төлөөлөл хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
2.Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
3.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5 Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6.Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
7.Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 99070489 дугаарын утаснаас авна уу.
“ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” ХХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО