“Имарт Драгон’’ шинэ салбарт 100 ажлын байр нээлттэй зарлаж байна

0

“Имарт Драгон’’ шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Драгоны автобусны буудал дээр ‘‘Нээлттэй ажлын байрны өдөрлөг’’ зохион байгуулагдаж байна.

Sky Hypermarket LLC Хүний нөөцийн ахлах менежер А.Гантулга:

-Драгоны терминал дотор Имартын тав дахь салбараа удахгүй нээх гэж байна. Шинэ салбарынхаа нээлттэй холбоотой ажлын байрны өдөрлөг болон хэрэглэгчдэдээ зориулсан гишүүн бүртгэлийн өдөрлөгийг хийж байна.

Энэ салбар маань нийт 100 орчим ажлын байрыг нээлттэйгээр зарлаж байгаа. Бидний хувьд нээлттэй ажлын байрууд болон ажил горилогчдодоо зориулаад сегмент бүрд нь зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, тэтгэвэртээ гарсан ахмадууддаа зориулаад өөрт нь зохих ажлын байрыг санал болгож байна. Түүнчлэн “Цалинтай ээж” хөтөлбөр маань цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүнд ажил хийх боломжтой цагийг тохируулдаг. Мөн оюутнуудад уян хатан цагийг санал болгож,  хичээлийнхээ бус цаг, амралтынхаа өдрөөр ажил хийх боломжтой.

Имартын тав дахь салбарын албан ёсны нээлт хийх өдөр товлогдоогүй байна. Ирэх аравдугаар сардаа багтааж нээлтээ хийнэ гэсэн зорилготой ажиллаж байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *