Машины цонх хагалсан 6 хүнийг шалгаж байна
Олон нийтийн сүлжээнд хэсэг залуус бусдын автомашины цонхыг хагалж буй бичлэг цацагдсан. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 20-ны шөнийн 03.00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу 1000 оюутны байрны ойролцоо хэсэг залуус автомашины цонх хагалж, зодолдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу зургаан хүнийг шалгаж байгаа аж.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас холбогдох хүмүүсээс тайлбар мэдээлэл авч, шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.