Өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд 1.6жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо
Боловсролын зээлийн сангийн П.Лхагвасүрэн нь өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл П.Лхагвасүрэнд холбогдох
хэргийг шүүх хурал /2024.10.03/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс П.Лхагвасүрэнд 1.6 жилийн зорчих эрхийг
хязгаарлах ял оноосон байна. Ийнхүү тэрбээр авлига албан тушаалын хэргээр хоёр дахь удаагаа ял шийтгэгдэв.
Хэргийн талаар эргэн сануулахад П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд
боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд
заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар П.Лхагвасүрэн нь өөрөө болон төрсөн хүү, хоёр охиноо БЗС-гийн хөрөнгөөр сургасан байдаг аж.