“Шинэ гарц” ХХК-ийн ажилтнууд албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав

0

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Анхбат, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Билэгтийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.Анхбат, Д.Дэлгэрсайхан нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан…”, 2.2 “Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн…” зэрэг гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *