Өнөөдөр Баянбүрдийн уулзвар орчимд 4 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

0

Өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хорооллоос Баянбүрдийн уулзвар орчимд 4 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэлээдгүй түгжрэл үүсэн, замын нөхцөл байдал хүндэрсэн байна. 

Тодруулбал,  Toyota Prius-20 маркийн автомашин урсгал сөрж, Changan маркийн, Toyota Prius Alpha маркийн 2 автомашинтай мөргөлдсөн байна.  Toyota Prius-20 маркийн автомашины жолооч болон зорчигч нарын 3 хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ рүү хүргэсэн аж. 

Иймд ард иргэдийг замын хөдөлгөөнд болгоомжтой, дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж оролцохыг уриалж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *