П.Эрхэмбаяр: ЭМЯ суурь конвенцио зөрчих гэж байна
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил 4 жил орчим хойшлогдсон байна. Үүний шалтгааныг ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд дорвитой хариу хэлэхгүй байсаар өдийг хүрлээ. Монгол улс нь ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцийг соёрхон баталсан 183 улсын нэг бөгөөд жил бүр янжуур тамхины татварыг нэмэх үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлэхгүй байгаа ба конвенцио зөрчсөн ахин нэг үйлдэл гаргаж байгаа тухай хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
–Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох сураг байсхийгээд л гардаг. Гэвч өдийг хүртэл УИХ хэлэлцээгүй байна. Харин УИХ-ын дарга ирэх хавар уг хуулийг хэлэлцүүл гэдэг шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Номинчимэгт даалгасан. Уг хуулийн төсөл маргаантай сэдэв болсоор байна. Энэ талаар та ярихгүй юу?
-Тиймээ энэ сэдэв өөрөө маш галтай сэдэв л дээ. Юуг галтай гэж байна вэ гэхээр хуулийн төсөл маань хууль эрх зүйн хувьд маш дутуу судалгаатай яваад мэдлэгтэй хүмүүсийн амны бай болоод байгаа юм уу гэж их харж байна.
Хуульчид бидний зүгээс хуулийн үндсэн шаардлага, практик шаарлага, хуулийн үзэл баримтлал, хуулийн нэр томьёог хуулийн төсөлд авч ашиглахдаа бусад хууль тогтоомжийг зөрчиж байна уу, Үндсэн хуулиа зөрчиж байна уу, ДЭМБ-ын конвенц зөрчиж байна уу гэдэг дээр маш их анхаарч судалсан юм. Үүнд хэд хэдэн ноцтой алдаанууд байгаагаас: тамхи гэх тодорхойлолт юм. Энгийн хүн тамхи бол тамхи л биз гэх байх. Гэхдээ хуулийн хүрээнд бол энэ конвенцод юу гэж заасан байна улс орнууд түүнийгээ дагаж мөрдөх л үүрэгтэй.
-Та энэ тухай дэлгэрүүлж ярина уу?
-Тамхин бүтээгдэхүүн гэдэг нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийг соёрхон баталсан 183 орон Конвенцийн 1 дүгээр зүйл “е” заалтад татах сорох зажилах буюу үнэрлэх зорилгоор хэрэглэж болох тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчилэн түүхий эд болгон үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэлнэ /5 хуудас / гэж заасан байна.
ДЭМБ-ын тамхины суурь конвенц нь аливаа судалгаа шинжилгээ хийж, нэгдэн орсон 183 гишүүн улс орнууддаа танилцуулан, түүний дараагаар баталж, баталсан шийдвэрээ цахим орчинд нийтэлж цаасан дээр буулгаж баталгааждаг.
Гэтэл Монгол Улсын Эрүүл мэндийн яам маань Тамхины Хуулийн төслийн танилцуулгандаа энэ конвенцийг зөрчиж тамхин бүтэээгдэхүүн гэх ангилалд шатдаг, халаадаг, ууршуулдаг, шатдаггүй бүх бүтээгдэхүүнийг нийлүүлэн тамхин бүтээгдэхүүн гэж тодорхойлж өгсөн явдал нь анхаарал их татаж цааш улам судлах болсон юм.
Хэрвээ тамхин бүтээгдэхүүн гэж үзэж байгаа бол 183 улсаас баталгажуулсан баримт байх хэрэгтэй. Үүнийгээ тамхины хяналтын суурь конвенцид заавал оруулсан байх ёстой. Дэлхйи дээр одоогоор цахилгаан тамхийг хуульчилсан 100 гаруй улс байгаагаас тамхин бүтээгдэхүүн гэж адилтгаж хуульчилсан, конвенцио зөрчсөн нэг ч улс алга. Мөн ДЭМБ-аас цахилгаан тамхин дээр хийгдсэн судалгааг огт танилцуулаагүй олон жил болж байна. Энэ оны эхэнд болсон КОП 10 уулзалтад ахиад л судалгаа хийх хугацаагаа сунгаж байна. Гэтэл уг судалгааг талуудаас КОП3-аас эхлээд хүсэлт тавьсан байдаг. 2 жил тутам болдог уг уулзалт болгон дээр судалгаа хийгдээгүй гэдэг шалтгаанаас хойшилж байгаа. Дээрх бүх протокол шийдвэр баримт бичиг нь ил байгаа шүү дээ.
-ЭМЯ-ныхан хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага бүртээ ДЭМБ-ын зөвлөснөөр гэж ярьдаг шүү дээ?
Мэдээж конвенцод нэгдэн орсон 183 улс өнөөдөр энэ судалгааг олж уншаагүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэтэл ЭМЯ-ныхан маань ДЭМБ-ын судалгаа, зөвлөгөө нэрийдлээр үндэслэлгүй судалгааг төсөлдөө ашиглаж байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй хуульч хүний хувьд төрж байна.
Гэтэл өндөр хөгжилтэй улсууд Засгийн газар, Эрүүл мэндийн яам нь бие даасан судалгааг хийж танилцуулаад засгийн газар нь бодлогоор дэмжээд амжилтад эхнээсээ хүрээд байдаг.
Дэлхийн хамгийн том шинжилэх ухаан хөгжсөн орнуудын лабраториуд 10 жилийн хугацаанд дахин дахин янжуур тамхинаас 95 хувиар хоруу чанар бага гээд судалгаа танилцуулаад байгаа. Харин ДЭМБ-аас янжуур тамхитай харьцуулсан судалгааг одоо болтол хийж танилцуулагүй хирнээ адилтгах бодлого барих нь үнэхээр ДЭМБ-ийн зөвлөмж мөн үү гэж хардахаар байна.
Одоогоор Монгол улсад 160,000 хүн янжуур тамхиа хаяж чадсан байна гэж тооцвол дээрх хуулийн саналаар энэ олон хүмүүсийг эргээд тамхиа тат гэдэг байдал руу түлхэж буй хэрэг л болж байна.
Мөн, ДЭМБ нь аливаа нэг улсын хуульд шууд заалт оруулах, судалгаагаа тулгах ямар ч эрхгүй байгууллага. Тухайн улс ДЭМБ-ын судалгааг сайн дурын үндсэн дээр л тусгах боломжтой. Одоогийн энэ санал дээр ДЭМБ-ийн зөвлөснөөр гэх мэт үгс асар их байна. Энэ нь уг хуулийг ДЭМБ захиалсан мэт харагдуулж байна.
Энэхүү төслийн танилцуулга, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цахилгаан тамхин дээр онцгой албан татвар ногдуулах тухай байгаа. 2024 оны байдлаар 1 хайрцаг тамхинд 836 төгрөг ногдуулж байгаа бол хуулийн төслийн танилцуулган дээр цахилгаан тамхины 1 мл шингэнд 810 төгрөг ногдуулахаар зүтгүүлж байна. Энэ нь Дэлхийн альч улс оронуудад байхгүй хамгийн өндөр татварыг тогтоохоор зүтгүүлж буйг харуулна.
-Та түрүүн хэллээ, 160,000 хүн эргээд тамхи татах болж байна гэдэг нь татварын зөрүүтэй байдлыг та хэлж байна уу?
ДЭМБ-ын гишүүн Тамхины Хяналтын Суурь Конвенцийг соёрхон баталсан 183 улс орнуудад янжуур болон никотин дамжуулах систем, халаадаг тамхин дээр ОАТ-ыг янжуур тамхитай харьцуулж 75-83 хувиар бага ногдлуулж байна. Гэтэл үүнийг ЭМЯ яагаад дурьдахгүй байгаа нь бас гайхалтай байна. Тэд уулзалт зөвөлгөөнд нь суугаад сонсоод ирсэн баймаар юм.
Манайд яг эсрэгээрээ никотин дамжуулах систем, халаадаг тамхин бүтээгдэхүүн дээр өндөр татвар тавьж янжуур тамхи татуулах эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгч байгаагаас ялгаагүй хуулийн зохицуулалт болжээ гэж харж байна. Зөвтгөл нь хүүхдүүд татаж байгаа гэх. Өнөөдөр нийгэмд хамгийн ихээр хүүхдүүд хэрэглэж байгаа нь ширхгийн тамхи шүү дээ
1 ширхэг нь 300-500 төгрөг, шинэ хуулийн төсөл дээр тамхины татвар нэмэгдвэл ширхэгийн тамхи зарахгүй гэсэн баталгаа байхгүй, харин ч эсрэгээрээ хаалттай тавиураас худалдана гэх заалт тамхины хуулийн төслийн 4/6 дугаар зүйлийн 6, 8, 3 а заалтад оруулж, нууж зарах худалдааг одоо байгаа түвшинөөс 2 дахин илүү цэцэглүүлэх, мөн 500 метрийн хүүхдэд худалдаалахгүй байлгах хуулийн заалтууд хэрэгждэггүй хамгийн муу заалттай давхар утга санаа агуулсан хуулийн танилцуулга, төсөл хэлэлцүүлэхээр Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд тарааж байгаа нь харамсалтай.