УИХ-ын гишүүн асан А.Тлейхан зөвлөх болжээ

0

Төв аймгийн Баян сумын нутагт 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах ажил эхэлсэн бөгөөд тус төслийн зөвлөх инженерээр Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан ажиллах болжээ.

1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр төгсөн, ажлын гараагаа ТЭХС-ийн III цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар эхлүүлж байсан А.Тлейханы хувьд 2008 он хүртэл эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласан нэгэн гэж хэлж болно.

Улмаар УИХ-ын 2008 оны сонгуульд МАН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол 2012 онд дахин өрсөлдөж, УИХ-д улиран сонгогдож байсан юм. Харин 2016 онд нэр дэвших квот олдоогүй ч МАН тус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах хороог удирдсан.

Одоо харин 2027-2028 онд ашиглалтад орох 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах төслийн багийнханд зөвлөж байна.

Төслийн ажил анх 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Хонконгийн хөрөнгө оруулалттай “Касэн пауэр грийн энержи” ХХК төслийг 100 хувь санхүүжүүлэн хэрэгжүүлэх юм. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ Чойр-Сэргэлэн дэд станцад нийлүүлж, төвийн бүсийн эрчим хүчний системийг найдвартай эх үүсвэрээр хангах юм.

ТЭЦ-4 станц жилд дөрвөн сая тонн нүүрс түлж байгаа бол дээрх станц нь 1.8 сая тонн нүүрс түлнэ. Энэ нь өртөг хоёр дахин буурахаараа илүү ач холбогдолтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *