Бага тунтай өвчин намдаах эмийг ЖОРООР ОЛГОХГҮЙ

0

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн
найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулинд өвчин наамдаах эмийг заавал эмчийн
жороор олгох зохицуулалт орсон. Гэхдээ бага тунтай
өвчин намдаах эмийг жороор олгохгүй хэмээн
холбогдох албаныхан мэдээллээ.
Тодруулбал, Жороор олгох, жоргүй олгох нөхцөл
хэвээрээ. Манай улсын хувьд 60 орчим ибупрофен
агуулсан эм байдаг. Түүний зургаа нь үйлдвэрлэгчээс
жортой олгоно гэж ирдэг. Бусад бага тунтайг нь
жоргүй олгох нөхцөл байгаа. Бага тунтай
парацетамол зэргийг жоргүй олгодог байсан нь
хэвээрээ.
Өмнө нь жороор олгох эмийг жоргүй худалдаалсан
тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгодог байсан.
Харин шинэ хуулиараа 500 мянган төгрөгөөр
торгодог болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *