Нийслэлийн Аялал газраас жуулчлалын мэдээллийн төв байгууллаа

0

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв цэг буюу Жанжин Д.Сүхбаатарын талбайд Жуулчны мэдээллийн төв шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламжийн гадна дизайн шийдэл нь бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй зөөврийн байгууламж бөгөөд үндэсний онцлогийг тусгасан байхаар төлөвлөж “Орд гэр” ХХК-тай хамтран угсармал модон араг бүтэцтэйгээр байгуулсан.
Тус газраас эрхлэх асуудлын хүрээнд Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны 07 сарын 05-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр Байнгын үйл ажиллагаатай 3, улирлын чанартай 3, ХБНГУ-д нэг салбартай гээд нийт 7 салбартай ажилллаж байна. Жил ирэх тусам жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор бид чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорин ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд 6 байршилд Жуулчны мэдээллийн төв ажиллуулж 15,000 гаруй хүнд, 2023 онд 7 байршилд ажиллуулж 16,950 гаруй хүнд, 2024 онд 7 байршилд ажиллуулж 3 дугаар улирлын байдлаар 16,180 нийт 48,130 гадаад, дотоодын иргэд жуулчдад мэдээ мэдээлэл зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлсэн байна.
Тус мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын жуулчдад:
• Хот орчимд аялах маршрут
• Хотод үзэж сонирхох газрын мэдээлэл
• Нэг өдрийн хотын аялал
• Нийтийн тээврийн маршрут /Нисэх онгоцны буудлаас хотруу орох/
• Орон нутгийн нийтийн тээврийн маршрут, ажиллах цагийн хуваарь, байршил
• Валют арилжааны газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
• Улаанбаатар хотын үзвэр, үйлчилгээний газруудын мэдээлэл, байршил, ажиллах цагийн хуваарь
• Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь
• Нисэх буудал, гадаад дотоодын нислэгтэй холбоотой мэдээлэл
• Татваргүй бараа худалдан авсны дараах буцаан олголтыг хэрхэн авах зааварчилгаа, барааны жагсаалт
• Зочид буудал, дэн буудал, guest house-уудын байршил, үнийн мэдээлэл, утасны дугаар
• Жуулчны бааз, амралтын газруудын байршил, ажиллах цагийн хуваарь, үнийн мэдээлэл
• Эвент арга хэмжээний мэдээлэл
• Аялал жуулчлалын газруудын мэдээлэл, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар
• Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
• Үүрэн телефоны газруудын байршил, дата сим авах боломжтой газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
• Такси үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл, лавлах утасны дугаар
• Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
• Яаралтай үед холбогдох газруудын мэдээлэл, утасны дунаар
• Жуулчдын ашиглаж болох аппликейшнуудын мэдээлэл
Дотоодын иргэдэд үзүүлж болох нэмэлт мэдээлэл:
• Төрийн үйлчилгээний нэгдэн төвүүдийн мэдээлэл байршил
• Е-mongolia ашиглах зааварчилгаа
• Мэдээллийн лавлах утасны жагсаалт,
• Үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгөх

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *