Х.Нямбаатар: 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна

0

НИТХ-ын тэргүүлэгчид анхдугаар чуулганаа хийлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулга ярилцлага авлаа. 

Х.Нямбаатар: Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгох сонгууль амжилттай явагдаж дууслаа. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн МАН-аас “Хотын сэргэлт”, “Хорин минутын хот” хөгжлийн хөтөлбөр мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулж сонгуулийн дүнгээр манай намаас дэвшүүлсэн 45 төлөөлөгчийн 40 нь энэ удаагийн сонгуульд амжилттай оролцож хамгийн олон санал авсан. Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дүнг танилцуулж гишүүдийг сонгосонд тооцсон тогтоолын төслийг баталлаа.

Өнөөдрөөс эхлээд бид бүхэн нийслэлийнхээ төлөө санаа зовниж байгаа бүх хүний итгэлийг олж авахын төлөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.  Нийслэл Улаанбаатар хот маань 1992 оноос хойш өөрийнхөө суурьшлыг зургаа дахин, хүн ам нь гурав дахин тэлсэн байна. Нийслэлд хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн хамгийн том хоёр асуудал байгаа. Энэ асуудлыг шийдэх хөгжлийн бодлого, төлөвлөгөөг удахгүй 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон албан ёсоор танилцуулна. 

Хурлуудаа энэ 7 хоногтоо багтаж хуралдуулаад өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орно” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *