НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т. Даваадалайг томиллоо

0

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.

 Түүний ажлын туршлагаас дурдвал,

  • 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
  • 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
  • 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
  • 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
  • 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
  • 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
  • 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн  техникийн зөвлөх багийн менежер
  • 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
  • 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж. 

Тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *