Б.Лхагвасүрэн: Ирэх онд бүх зээлийн хүүг бууруулна

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Түнш орнууд болон Дундад Азийн орнууд доллар шүтдэг бодлогоосоо салж байгаа. Гэтэл манайх үүн дээр ямар ч бодлогын чиглэл байхгүй юм байна гэж би ойлголоо. Монголд мөнгө “хүүлэлт”-ийн бодлого яваад байна. Мөнгө хүүлэгчдийн буянаар банкуудын цэвэр ашиг нь жилд 909 тэрбум төгрөг болсон байна. Цаашдаа яаж экспортыг нэмэгдүүлж, импортоо орлуулсан бодлого баримтлах вэ?” гэв.

Харин Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Мөнгөний хүүг буулгаж, мөнгөний бодлогын төлвийг сулруулж байгаа нь зах зээлд байгаа мөнгөний хүү, хадгаламжийн хүү, зээлийн хүү гэх мэт бүх банкны санхүүгийн бүтээгдэхүүнд нөлөөлнө. Ирэх онд зээлийн хүү нь бодлогын хүүгийн нөлөөгөөр тодорхой хэмжээнд буурна гэдэгт Монгол банк итгэлтэй байгаа” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *