ДЭМБ: Дунд эрсдэлтэй насанд хүрэгчид “Ковид-19”-ийн нэмэлт тунд хамрагдах шаардлагагүй
ДЭМБ-аас “Ковид-19” вакцины нэмэлт тунг дунд эрсдэлтэй насанд хүрэгчдэд зөвлөхгүй байгааг мэдэгджээ. НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн Дархлаажуулалтын асуудлаарх шинжээчдийн стратегийн зөвлөх бүлэг ээлжит уулзалтынхаа дараа шинэчилсэн зөвлөмжийг гаргажээ. Шинэ зөвлөгөөнд вирусийн зонхилох Омикрон хувилбарын нөлөөлөл, халдвар, вакцинжуулалтаар хүн амын дунд өндөр түвшний дархлаа бий болж байгааг харуулж байна гэж ДЭМБ мэдэгджээ. ДЭМБ-аас хүнд хэлбэрийн “Ковид-19” өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүст, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчинтэй залуу насанд хүрэгчид, ХДХВ зэрэг дархлаа султай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтнуудад нэмэлт тун хийхийг зөвлөж байна. Харин дунд зэргийн эрсдэлтэй бүлгийн хүмүүст нэмэлт тунг хэрэглэхийг зөвлөхгүй байгаа аж.
Эх сурвалж: Todayonline.com