“Chamber bus” хөтөлбөрт оролцсон бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Chamber bus” хөтөлбөрийн дагуу Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзав.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран орон нутгийн хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд авлигын эсрэг сургалт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаад “Chamber bus” хөтөлбөрт хамрагдсан Хөвсгөл аймаг дахь салбар танхимын 25 аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчид “Авлига, өнөөгийн нөхцөл байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүлэн, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.