Соёлын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлжсүйх ХХХ”-д хамгийн их мөнгө төлсөн төсөвт байгууллагууд

0

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс багтсан. Төмөр замтай хүнийг Зам тээврийн сайдаар, барилгын бизнестэй хүнийг Барилгын сайдаар, хувьдаа тансаг зэрэглэлийн зочид буудал, аялал жуулчлал, телевиз, шоу бизнестэй хүнийг Соёлын сайдаар томилсон. Уг нь иймэрхүү илтэд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүднээс НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулийг баталсан байдаг. Харамсалтай нь, хуулиа хэрэгжүүлэх нь битгий хэл, төрийн худалдан авалтаар сайд нарынхаа бизнесийг дэмждэг боллоо.Өчигдөр “Шилэн Цогоо”-нэрээр олонд танигдсан иргэн Б.Цогтгэрэл Соёлын сайд Ч.Номингийн хамаарал бүхий Тэрэлж зочид буудал буюу Тэрэлжсүйх ХХК руу төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагуудаас 2024 он гарсаар 243,005,280.00 төгрөг шилжүүлснийг мэдээлжээ. Уг мэдээллийг дэлгэрүүлж “Шилэн данс”-наас хайж үзлээ.Доорх дөрвөн байгууллагаас 5 удаагийн гүйлгээгээр Тэрэлжсүйх ХХК-аас дараах ажил үйлчилгээ авчээ.

  • “Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба”-наас 126,476,860 төгрөгөөр хоёр удаагийн ажил, үйлчилгаа авсан байна.

1. 2024.10.16-нд Хурлын үйлчилгээний төлбөрт 76,476,860 төгрөг2.2024.10.17-нд 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн зардалд 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба улсын төсвөөс санхүүждэг билээ.

  • “Гаалийн ерөнхий газар”-аас ГЕГ-83/24 тоот гэрээний төлбөрт 50,000,000 төгрөгийг аравдугаар сарын 18-нд шилжүүлжээ.
  • “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”-аас2024.07.09-нд Вьетнам улсын зочин төлөөлөгч хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээнд 43,501,983 төгрөгийг шилжүүлжээ.
  • “Зэвсэгт хүчний хөгжлийн төв”-өөс 2024.08.19-нд Япон улсын нэгдсэн штабын даргын айлчлалын зочдыг хүлээн авахад 23,035,437 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

 2023 оны төсвийн жилд Тэрэлжсүйх ХХК-д төсвөөс санхүүждэг 4 төсөвт байгууллагаас 225 сая төгрөгийн ажил үйлчилгээний төлбөр шилжүүлжээ.

undefined

Тэрэлжсүйх ХХК нь Соёлын сайд Ч.Номингийн гэр бүлийн бизнес бөгөөд тэрээр 2016 оны гуравдугаар сард компанийн бүртгэлээс өөрийн нэрийг хасуулсан байна. Одоо Ч.Номин сайдын төрсөн дүү Ч.Батхүү Тэрэлжсүйх ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бөгөөд эцсийн өмчлөгч нь аж. Гэсэн хэдий ч Ч.Номин сайдын хувьд өөрөө танхимын гишүүнээр нь ажиллаж буй Засгийн газрынхаа үйл ажиллагааг хамаарал бүхий этгээдийнхээ зочид буудалд зохион байгуулж байгаа нь хэр ёс зүйтэй вэ гэдэг асуулт гарна. Нөгөө талд Сайдын давуу эрх, нөлөө, төрийн худалдан авалтаар хувийнхаа бизнесийг дэмжиж байна гэж хардах үндэслэлтэй юм.Хуульд:-“хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;-“ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэж заажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *