Архангай, Баян-Өлгий зэрэг найман аймгийн чиглэлд энэ сарын 28-ныг хүртэл Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болжээ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын
ажил хийгдэхтэй холбогдуулан Номин авто буудлаас эхлэлтэй дараах чиглэлийг түр өөрчилжээ.
Тодруулбал
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд зэрэг аймгийн чиглэлийг аравдугаар сарын 22-ны 08:00 цагаас аравдугаар сарын
28-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.