Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Мандуул тамгаа хүлээн авлаа

0

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж хуралд оролцсон 35 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Нямдэлэгийн Мандуулыг дүүргийн Засаг даргаар сонгосон билээ. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2024.10.23/ тамгаа гардан авч, ажилдаа оржээ. 

Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн. 2007 онд Соросын сангийн тэтгэлэгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Англи, орос хэлтэй.

Тэрбээр, 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх, 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч, 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгч, 2024 долдугаар сарын 03-наас Хотын дарга Х.Нямбаатарын орлогчоор тус, тус ажилласан юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *