“Улс төрийн намууд төсвийн хөрөнгийг ашиглаж сонгогчдын саналыг худалдаж авах нөхцөл ажиглагдаж байсан”

0

Германы уламжлалт улс төрийн Фридрих-Эбертийн сангийн урилгаар Ноттингемийн их сургуулийн профессор Фернандо Касаль Бертоа Улс төрийн намын санхүүжилтийн талаар хийсэн харьцуулсан судалгааны номоо танилцууллаа.
Тус судалгаа нь ном болж хэвлэгдсэн бөгөөд МУИС-ийн төв байрны дугуй заалд профессор Фернандо Касаль Бертоа өөрийнхөө номын талаар хэлэлцүүлэг зохион
байгууллаа. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, Фридрих Эбертийн сангийн төлөөлөгч, зочид оролцсон юм

Улс төрийн намын санхүүжилт ном нь харьцуулсан судалгаанд зндэслэгдсэн бүтээл
бөгөөд Монголын улс төрийн намуудын санхүүжилт, зохицуулалтын орчин ямар байдалтай байсныг судалсан байна.
Түүнчлэн ЗХУ-ын задралын дараах буюу Гүрж, Армени, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг
улсын улс төрийн нам ямар байдлаар явж ирсэн. Энэ нь эргээд улс төрийн намын төлөвшил,
тогтолцоонд хэрхэн нөлөөлснийг судалж, бүтээл болгожээ.

Энэ талаар Ноттингемийн их сургуулийн профессор Фернандо Касаль Бертоа “Монгол Улсад улс төрийн намын талаар тодорхой зохицуулалтууд байдаг. 2005 онд анх улс төрийн намын тухай хууль батлагдсан. Гэхдээ тус хууль шинэчлэгдэж 2025 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Би номдоо тухайн хуулийг шинэчлэхээс өмнөх үеийг оруулсан. 2025 оноос улс төрийн намын
тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Монголын улс төрийн нөхцөл байдалд илүү сайн зохицуулалт бий болж эхэлнэ.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хэдэн асуудал
гарч байсан байна. Тухайлбал төсвийн хөрөнгийг улс төрийн зорилгоор намууд буруу ашиглаж байсан.
Улс төрийн намууд төсвийн хөрөнгийг ашиглаж сонгогчдын саналыг худалдаж авах нөхцөл
байдал ихээхэн ажиглагдсан. Мөн ил тод байдал, авлигын асуудал судалгаанаас гарч ирсэн.
Тагэхээр өнгөрсөн хугацаанд Монголд улс төрийн намын санхүүжилтийн орчин хангалттай сайн байгаагүй” хэмээн ярилаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *