ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал хойшлогдлоо
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх өнөөдөр /2024.11.13/ болсон. Тэгвэл шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан гэх шалтгаанаар энэ сарын 25-ны 08:30 хүртэл хойшилжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 2022 оны нэгдүгээр сарын 5-нд албадан саатуулж байсан.