Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

0

Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд түвшинд хүрнэ гэж “Goldman Sachs” тооцооллоо. Төв банкнуудын худалдан авалт нэмэгдэж, АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2025 онд бодлогын хүүгээ бууруулахаар хүлээгдэж байгаа зэрэг нь алтны үнэд дэмжлэг болно гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл Дональд Трампын засаглалын үед алтны үнэ тасралтгүй өснө гэж үзэж байгаа аж. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан мэдээллийн дараа алтны үнэ долоо орчим хувиар буурсан юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн 13 сонгуулийн циклд байгаагүй тааруу үзүүлэлт болсныг “Deutsche Bank” онцолжээ. Харин эсрэгээрээ хөрөнгийн зах, “Bitcoin”-ийн ханш өсөлттэй байлаа.

Долоо хоногийн дүнгээр 2021 оноос хойш  байгаагүй хэмжээнд унаад байсан алтны үнэ даваа гарагт нэг хувиар өсөж, унц нь 2590 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *