Гэр бүлийн маргааны улмаас амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

0

Цагдаагийн байгууллагад “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг, Хилийн цэргийн …дугаар ангийн заставын байрны орчимд үл таних хүн өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага энэ сарын 4-ний өдөр 10:40 цагт иржээ.

Дуудлагын дагуу шалгахад тус цэргийн ангид ажилладаг 24 настай иргэн өөрийгөө боомилж нас барсан байсан.  Урьдчилсан шалгалтаар хэрэг гарах шалтгаан гэр бүлийн маргаантай холбоотой байж болзошгүй аж.

Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *