Н.Учрал: Төрийн өмчийн 123 компани байгаагаас гурван жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа 21 компани байна

0

Төсөв дагуулан өргөн мэдүүлсэн ТӨК-ийн тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Төсвийн хуулийг дагалдуулаад төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Төрийн өмчийн хороонд ирүүлсэн тайлангаар ТӨК 99 компани, охин компани нийлээд 123, тэндээс 43 компани алдагдалтай ажиллаж байна гэх тоо гарсан. Гурван жил дараалаад алдагдалтай ажиллаж байгаа 21 компани байгаа. Төсөв дагуулан өргөн барьсан эл хуулийн өөрчлөлтөөр гурван жил дараалаад санхүүгийн алдагдал хүлээсэн бол татан буулгах хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Хоёрт, 12 төрлийн мэдээллийг ил тод болгох шаардлагыг хийж байна. Гуравдугаарт, олон улсын санхүүгийн аудитыг он гаргаад шууд оруулна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *