Дарханы замыг энэ жил бүрэн дуусгана

0

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн чиглэлийн зам ажлыг гүйцэтгэгч аж, ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм.

Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хуваасан бөгөөд тав дахь жилийнхээ нүүрийг ийнхүү үзэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх чиглэлийн зам ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзах үеэрээ өмнө жилүүдийн алдааг давтахгүй байх, төлөвлөсөн хугацаандаа ажлаа зөв зохион байгуулалт хийж, үр дүнд хүрч ажиллахыг сануулаад, Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд ковид цар тахал нөлөөлсөн хэдий ч ажлаа зөв зохион байгуулж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Ковидын үеэр ч бүтээн байгуулалтаа амжилттай урагшлуулах боломж байсан гэдгийг хэллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *