АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорациас МИК-д 150 сая ам.долларын санхүүжилт олгоно

0

Монголын Ипотекийн Корпораци нь манай улсын ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж буй билээ. АНУ-ын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорациас МИК-д 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргалаа. 

Энэхүү санхүүжилт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой айл өрхүүдийг дэмжих, Монгол Улсад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр үзүүлэх юм.

DFC-ийн энэ удаагийн санхүүжилт нь Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагад олгож байгаа хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт болж байгаа бөгөөд орон сууцны санхүүжилтийн зориулалттай болон анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цааcжуулалтын зарчмаар олгогдох ипотекийн зээлийн эх үүсвэр гэдгээрээ онцлог юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *