Булган аймагт баавгай мал барьж идсэн хэд хэдэн тохиолдол гарчээ

0

Булган аймгийн Хангал суманд уулнаас бууж ирсэн хүрэн баавгай энэ сарын 21, 22-нд бог мал барьж идсэн хэд хэдэн тохиолдол гарчээ.

БОАЖЯ-наас баавгай ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өглөө.

  • ​- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ​ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ​БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах
  • – Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
  • – Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх
  • – Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух
  • – Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт
  • – Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • – Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах
  • – Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх
  • – Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх
  • – Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах
  • – Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараахыг зөвлөлөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *