Монгол Улсын иргэн ОХУ-д зам тээврийн ослоор амиа алджээ

0

ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховский дүүрэгт Монгол Улсын иргэн зам тээврийн ослоор нас барсан талаар тус бүс нутгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид мэдээлжээ.

Тодруулбал, осол энэ сарын 7-ны өдөр Моты тосгоны ойролцоо, “Байкал” авто зам дээр гарсан гэж Оросын Дотоод хэргийн яамны Эрхүү муж дахь албаныхан мэдэгдсэн байна.

Урьдчилсан мэдээллээр, Монгол Улсын иргэн, 56 настай эрэгтэй хүнд даацын автомашин жолоодож байгаад жолоодлого алдаж, онхолдсон бөгөөд газар дээрээ амьсгал хураажээ. Амиа алдсан жолооч Эрхүүгийн Слюдянка хот руу мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж явсан аж.

Эх сурвалж: irk.ru

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *