Монгол иргэнийг алхаар цохиж хөнөөсөн ОХУ-ын иргэний 14 жилийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв

0

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний шилжих шөнө ОХУ-ын иргэн “Д” манай улсын иргэн “Г”-г тархин тус газарт нь 20 гаруй удаа алхаар няц балбан зодож, хөнөөсөн хэрэг гарсан.

Хэргийг эргэн сануулахад: ОХУ-ын иргэн архидан согтуурч, Монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг 2022 оны есдүгээр сарын 24-нд гарсан. ОХУ-ын иргэн Д Монголд ирэхдээ хил дээр танилцсан Монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байранд ирэхдээ байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл хийсэн. 

Ийнхүү тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан Монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын иргэн “Г” болон ОХУ-ын иргэн “Д” хоёр гэрт үлдэж хохирогч Г-г алхаар тархийг нь удаа дараа бяц цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм. 

 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэээс ОХУ-ын иргэн Д-д 14 жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгч Д  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж түүний гомдлыг өчигдөр /2023.05.09/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *