БӨХЧҮҮД: Допинг илэрсэн гэх 38 бөхийн нэрийг ил тод зарла, бөхчүүдийн нэр хүнд унаж дууслаа
“Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс “Допинг ба спортын авлига” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ үеэр бөхчүүд “Допинг илэрсэн гэх 38 бөхчүүдийн нэрсийг ил тод зарла, нийт бөхчүүдийн нэр хүнд унаж дууслаа. Допингийн эсрэг байгууллага БНСУ руу яг явуулдаг юм уу. Шинжилгээнийхээ хариутай тухайн бөх яагаад танилцаж болдоггүй юм бэ. 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн гэдэгт итгэхгүй байна, бөхчүүдээс дахин шинжилгээ авах хэрэгтэй.
“Аварга” дээд сургууль төгссөн хэд хэдэн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн, гэхдээ төгсөөд 7-8 жил болчихоод байхад анхны багш гэдгээрээ би хардагдаж ирсэн, нэг удаа ч сэргээш байтугай С витамин санал болгож байгаагүй. БНСУ-ын лабораторид 64 бөхийн ДНК шинжилгээг аваад өгөөч, тухайн бөхийн шээсний шинжилгээ биш байна гэсэн маргаан дагуулж байна” гэлээ.