Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг буцаав
2023.05.17 11:47
Монголын либерал намын дарга Э.Оргилоос ирүүлсэн “… Монголын либерал нам нэрээ өөрчилж, Ардчилсан монгол ялна нам (АМЯН) болон өөрчилснийг бүртгүүлэх” тухай өргөдлийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд танилцуулав.
Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “… Өргөдөл гаргагч шүүгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өргөдлийг бусад баримтуудын хамт шүүгчээс албан бичгээр буцаана.”, 3.3-т “Энэ журамд заасан шаардлага хангаагүй, … өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхгүй, Танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, албан бичгээр хариу өгнө.” гэж заасны дагуу өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэсэн байна.