Гадаадын 725 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, ₮97 саяыг ЭМДС-д төвлөрүүлжээ
Энэ оны эхний есөн сард гадаадын 725 иргэн, харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.
Дээрх хугацаанд эдгээр иргэн:
Эрүүл Мэндийн Даатгалын Санд 97 сая төгрөг төвлөрүүлсэн.
Хөнгөлөлт эдэлсэн дүн 478 сая төгрөг болжээ.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-д хамрагдах боломжтой.
Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө гэдгийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ.