“Хэвлийн таргалалттай дөрвөөс дээш жил явсан бол чихрийн шижин үүсэх эрсдэлтэй”
Эмэгтэй хүний хэвлийн тойрог 80 сантиметр, эрэгтэй хүнийх 90 сантиметрээс доош байх нь чихрийн шижин өвчнөөс сэргийлэх хамгийн чухал үзүүлэлт болдог аж.
Чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжийн эрсдэлээс сэргийлэх гол үзүүлэлт бол хэвлийн тойргоо хянах явдал.
Хэвлийн таргалалттай дөрвөөс дээш жил явсан бол эрсдэл өндөр байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас зөвлөж байна.