Б.Баярбаатар: Хөрөнгө оруулагч өнгөрсөн хугацаанд өөрийн дүрмээрээ явж ирлээ. Одоо үүнийг өөрчлөх шаардлагатай
https://www.facebook.com/plugins/video.php?href=https://www.facebook.com/livetv.mn/videos/870352875937051&show_text=false&adapt_container_width=true
Оюутолгойн сонсгол үргэжилж байна. Тус сонсголтой холбоотойгоор түр хорооны гишүүн Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-17.7 тэрбумын зээл авсан байгаа юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд 8.9 тэрбум ам.долларын зээлийг төлсөн байна. Гэтэл өнөөдөр зээлийн үлдэгдэл нь 18.7 тэрбум ам.доллар байгаагийн 6 тэрбум нь хуримтлагдсан хүү байх жишээтэй. Монгол Улс байгалийн баялгаа ашиглуулж байгаа мөртлөө дээрээс нь өрөнд ороод байгаа нь ямар санхүүгийн схемээр яваад байна вэ? Гэдэг дээр гайхахад хүрч байна.
Оюутолгой ХХК-ийн ТУЗ дээр манай гурван хүн байдаг ч саналын эрхгүй байсаар байна. Манай талын ТУЗ-ийн саналыг хүлээж авахгүй байна. Монголын хуульд нийцээгүй нөхцөл харагдлаа. Хөрөнгө оруулагч өнгөрсөн хугацаанд өөрийн дүрмээрээ л явж иржээ. Түүнчлэн зээлийн хүүг бууруулах асуудалд онцгой анхаарал тавьж ажиллана. Хуримтлагдсан хүүг хэрхэн бууруулах вэ гэх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээн дээр томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг дүгнэлт сонсголын үр дүнд гарна найдаж байна гэв.