О.Бат-Найрамдалд олгогдоогүй зээлийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгана
УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдалын нэр дээр БЗС-гаас зээл олгох тушаал гарсан ч тухайн зээлийг тэрбээр огт аваагүй хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл тус асуудалд Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг нээн шалгахаар болжээ. Тодруулбал, түүний хувьд 2013 онд Харвардын их сургуульд суралцах урилга хүлээн авсан үедээ БЗС-гийн ярилцлагад орж, тэнцээгүй учраас сургалтын зээлд хамрагдаж чадаагүй аж. Гэвч ярилцлагад орсноос хойш 2 сарын дараа тухайн үеийн БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаалаар түүнийг зээлд хамруулсан тухай шийдвэр гарсан ч тэрбээр үүнийг мэдээгүй бөгөөд тухайн зээлийг огт аваагүй гэдгээ тайлбарласан байдаг.
Өөрөөр хэлбэл, тус зээлийн асуудалд хэрэг нээн шалгаж эхэлснээр тухайн үеийн тушаал шийдвэр гаргасан БЗС болон БШУЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж эхэлнэ гэсэн үг юм.