Хөвсгөл аймагт хяналт шинжилгээ хийж ажиллалаа
✅✅✅ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний баталсан удирдамжийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид 2023 оны 06 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт хяналт шинжилгээ хийн ажиллалаа.
✅✅✅Тус аймгийн прокурор, цагдаа, ШШГГ-ын алба хаагчдад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” мэдээлэл, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколын хэрэгжилтийн асуудал” хэлэлцүүлэг”, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх” сэдвүүдээр сургалт явуулав.
✅✅✅Мөн Цагдаагийн газрын нийт алба хаагчдад “Цагдаагийн алба хаагч хүний эрхийг хамгаалах нь”, “Цагдаагийн алба хаагчийн хууль зүйн болон нийгмийн баталгааны асуудал” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
✅✅✅ШШГГ-ын Цагдан хорих байр болон Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах болон баривчлах байр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “Нэг цэгийн үйлчилгээний төв”, Ахмад настны асрамж үйлчилгээний төвд хяналт шинжилгээ явуулах удирдамжийн дагуу ажиллаж, тухайн байрны ахуй нөхцөл, холбогдох бичиг баримтын бүртгэл, хууль журмын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, хүсэлт гаргасан хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж, эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааны талаар гаргасан санал, хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд уламжлан, шийдвэрлэлтийг хангуулан ажиллаж байна.